Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2018 ОНЫ ХӨРС ГЭСЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2018 ОНЫ ХӨРС ГЭСЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хөрс гэсэх хугацаа нь агаарын температурын явцаас шууд шалтгаална. Хөрс гэсэх хугацааг урьдчилан мэдсэнээр хөрс боловсруулах, чийгийн алдагдлыг багасгах агротехникийн ажлыг зөв оновчтой зохион байгуулах боломжийг олгодог ач холбогдолтой.
Энэ оны 3 дугаар сарын 2-р 10 хоногт агаарын дундаж температур -4.0 -6.40С хүйтэн, үнэмлэхүй хамгийн их температур 11.5...13.60С дулаан, хамгийн бага температур Дархан, Хонгор суманд -18.8...-20.10С хүрсэн. Агаарын температурыг уур амьсгалын дундажтай харьцуулахад, Дархан суманд 4.8 градус дулаан, бусад сумдад дунджийн орчим байлаа.
Тус аймгийн нутагт хөрсний гадаргын өнгөн хэсэг гэсэх хугацаа олон жилийн дунджаар 3 дугаар сарын 3-р 10 хоногт, хөрс бүрэн гэсч дуусах хугацаа 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны хооронд ажиглагддаг.
2018 оны 3 дугаар сар нь 2014 оны 3 дугаар сарын цаг агаарын байдалтай төсөөтэй байхаар урьдчилсан мэдээ гарсан. Иймд энэ оны 3 дугаар сарын 21-25 өдрүүдэд агаарын дундаж температур өдөртөө 9-14 градус дулаан байна.
Агаарын температур, цасны дундаж зузааныг тооцож хөрс гэсэх хугацааг гаргав. Дархан суманд хөрсний гадарга 3 дугаар сарын 21 нд, хөрс 20 см-ийн гүнд 3 дугаар сарын 25 нд, бусад сумдын нутаг, Хонгор сумын тариалангийн талбайн хөрсний гадарга 3 дугаар сарын 25, хөрс 20 см-ийн гүнд 4 дүгээр сарын 2 нд гэсэх урьдчилсан мэдээ гарлаа.
МЭДЭЭ ЗОХИОСОН:
ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Б.ГАНЧИМЭГ